Британи даяар түргэн хоолны сурталчилгааг хориглолоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

Их Британи даяар 21:00 цагаас өмнө телевизийн сувгаар түргэн хоол, хийжүүлсэн ундааны сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглосон журам үйлчилж эхэллээ. Энэ хориг цахим хуудас, олон нийтийн сүлжээний хуудаснуудад ч хамаарах аж.

Энэ нь Их Британи даяар бага насны хүүхдийн таргалалт эрчимжиж, элдэв суурь өвчлөлийн шалтгаан болж байгаатай холбоотой юм байна. Британийн үндэсний эрүүл мэндийн албаны мэдээллээр 10 хүүхэд тутмын нэг нь таргалалттай, таван хүүхэд тутмын нэг нь шүд цооролтой байна.

Хэдийгээр томоохон брэндүүд үндсэн бүтээгдэхүүнээ сурталчилж болохгүй ч хүүхдийн эрүүл мэнд, насанд тохирсон өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж Британийн хууль тогтоогчид үзэж буй юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бб(202.9.41.36) 23 цагийн өмнө

Манайд бол бүх ТВ-н рекламын ихэнхийг KFC, Pizza Hut гээд л урсана шүү дээ. Тэгээд рекламны дараа бөөн өвчин зовлон тойрсон нэвтрүүлэг залгуулаад гавъяатуудын тоглосон эмний реклам дараа нь аймаар МУСК шөнө нь ЧАД

0  |  0
вахвах(202.9.41.18) 2026 оны 01 сарын 05

мааш зөв манайхан дуурайгаад тэр KFC мэтээ зурагтаар хүүхэд унттал бүү гаргуул

0  |  0
Top