"Цемент Шохой" ТӨХК төлөвлөсөн хугацаанаас хоёр хоногийн өмнө цементийн үйлдвэрлэлээ эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн Чулуунцрын үйлдвэрийн галд тэсвэртэй тоосго солих болон техник, технологийн 320 багц засварын ажил дууссанаар өнөөдрөөс буюу 2022 оны есдүгээр сарын 29-нөөс цементийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд нийлүүлэх 32.5 маркийн цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд шуурхай тээвэрлэж нийлүүлснээр тус замын бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжлэх боломж бүрдэж байна.

Энэ талаар “Цемент Шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Чулуунцрын үйлдвэр хэвийн, жигд ажиллаж байна. Манай лабораторийн хяналтаар чанар сайн байгаа. Хоногт 2500 орчим тонн цемент үйлдвэрлэнэ" гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДАВАРСАН ЮМ БЭ(66.181.161.11) 2022 оны 10 сарын 02

ГАНЦХАН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ДАРХАНЫ ЗАМ ЮМУУ. ХУЖАА НАРТ ДОЛИГОНОХ ЮМАА

1  |  0
амжилт хүьсе(64.119.20.148) 2022 оны 09 сарын 30

сайн байна ажил хийж байгаа хүнд саад бэрхшээл учирдаг\nгол нь давтахгүй байх учиртай

0  |  0
иргэн(202.126.92.226) 2022 оны 09 сарын 30

Юу яриад байна аа? Төлөвлөгөөт хугацаанаас бараг 2 сар хоцорсон биш билүү? 8.1-нд орох байсан? Хугацаагаа өөрсдөө сунгангуутаа тэрнээсээ өмнө орууллаа гэж байгаа юм уу? Улс даяар сараар нь цементгүй болгосон баатар биз дээ

0  |  0
Зочин(86.111.137.201) 2022 оны 09 сарын 30

Амжилт хүсье сайн бна

1  |  0
Зочин(202.9.47.8) 2022 оны 09 сарын 30

Сайн бна

2  |  0
Барилгачин(202.126.88.195) 2022 оны 09 сарын 29

Хуцалгүй л ажилаа хий, ийм чухал цаг үед зогсоох ч ёсгүй байсан шүү. 2 хоногийн өмнө ч гэх шиг гийгүүлж дээ

0  |  0
Top