ХОВД: Булган боомтыг өргөжүүлнэ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон албаны хүмүүс энэ сарын 27-28-ны өдрүүдэд Булган, Байтаг боомтуудад ажиллалаа.
 
Энэ үеэр Засаг дарга Э.Болормаа "Олон улсын зэрэглэлтэй Булган боомт цар тахлын үед тогтмол ажиллагаатай байж ирсэн. Одоогоор зөвхөн нүүрс тээвэр нэвтрүүлж байна. Цаашид нүүрс болон бусад ачаа эргэлтийг илүү нэмэгдүүлж зорчигчдыг нэвтрүүлнэ. Ачаалал, урсгалыг тусгаарлах зайлшгүй шаардлага бий. Тиймээс эн тэргүүнд Булган боомтыг өргөжүүлэхийг зорьж байна. Зураг, төсвийг олон талаас нь сайтар судалсны үндсэн дээр батлуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа. Харин дараагийн удаад Байтаг боомтын үйл ажиллагааг хөгжүүлэхээр гарц шийдлийг эрэлхийлж байна. Хилийн боомтуудаа өргөжүүлж, үйл ажиллагааг нь сэргээснээр зорчигч, ачаа эргэлтийг нэмэгдүүлж Ховд аймаг төдийгүй бүс нутгийн эдийн засаг тэлэх боломж бүрдэх юм" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top