Р.Гончигдоржийн хүүхдүүд БОЛОВСРОЛЫН зээлээр гаршжээ

Т.Давааням | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди өөрийгөө зээлээс чөлөөлсөн талаар Zindaa.mn мэдээлсэн. 

УИХ-ын гишүүд, сайд дарга нар энэ санг хоосолж, өөрөө болон хүүхдүүд, ах дүүсээ сургадаг талаар тодорхой баримтууд хэвлэлээр үе үе гардаг ч тэгсгээд мартагддаг. 

Ийм "муу" жишээний нэгээр УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийг нэрлэж болж байна. 20-хон наснаасаа Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар сонгогдож байсан түүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга гээд хашиж үзээгүй албан тушаал гэж үгүй.

Тэр ч бүү хэл өөрийгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгохоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гаргаж байсан удаатай.

Түүний талаар дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн өндөр албан тушаал хашихдаа мэдээлэлд ойр байдлаа ашиглан, ашиг сонирхлын асуудалд нэр холбогдлоо гэх мэдээлэл мэр сэр цацагддаг байв.

Энэ удаа гадаадын өндөр төлбөртэй их, дээд сургуульд хүүхдүүдээ зээлээр сургасан баримт ил болжээ. Р.Гончигдорж нь Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхдийн аав. Хүүхдүүд нь бүгд гадаадад боловсрол эзэмшсэн төдийгүй хоёр хүүхэд нь Боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт хамрагджээ. Тухайлбал, Г.Уянгахишиг нь ХБНГУ-ын Бонны их сургуульд суралцахдаа 6,584 ам.долларын төлбөрийг зээлийн сангаар төлүүлж байсан бол харамсалтай нь одоо ч энэ "цуваа" тасралтгүй үргэлжилж байгаа бололтой.  

Мөн энэ оны долдугаар сарын 5-нд БШУ-ын сайд тушаалаар тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадад суралцуулах оюутнуудын нэрсийг ил болгоход хөтөлбөрт хамрагдсан 31 оюутны дунд Гончигдоржийн Ариунхишиг багтсан байна. Тэрбээр Боловсролын сайдын тэтгэлгээр Финланд улсад хоёр жил суралцаж, магистр хамгаалахаар морджээ.

Ийнхүү Р.Гончигдорж ба түүний хүүхдүүдийг онцолж буйн учир нь Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг нарын хоёр нь зээлээр суралцсан мөртөө Г.Ариунхишиг Боловсрол шинжлэх ухааны сайдын тэтгэлэгт хамрагдан, Финландыг зорьсон явдал. Нэртэй төртэй, боломж бололцоотой нэг айлын хүүхдүүд улсынхаа боловсролын зээлийн хөтөлбөрт удаа дараа сонгогдоод байгаа энэ байдал олон нийт Зээлийн шалгуур, шүүлтүүр үнэн зөв явагддаг эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.  Мөн нэг хүнд хэдэн ч удаа зээл, тэтгэлэгт хамрагдах боломжийг олгож байгаа нь эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст давуу эрх олгосон байна гэж хардахад ч хүргэнэ. 

Дашрамд дуулгахад, өндөр боловсролтой гэж өөрсдийгөө тодорхойлдог УИХ-ын гишүүд ч энэ сангийн зээлээр суралцсан байдаг. Тэд Боловсролын зээлийн сангийн удирдлагуудыг лоббидож, зээлээ хаалгасан тухай баримтыг дараагийн бичвэрээр дэлгэх болно. 

Боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг Zindaa.mn сайт цуврал бичвэрээр уншигчдад хүргэж байна. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.74.22) 2022 оны 09 сарын 26

Эхнэр нь хятад биз дээ. Налайхын. Шунал нь барагдахгүй байх оо\n

0  |  0
Иргэн(66.181.191.178) 2022 оны 09 сарын 25

Монголчууд гадаад ба дотоодод арван жилийн сургуулиудад мөн их сургуулиудад сурч байхдаа шалгалтуудын асуултуудыг урьдчилаад авчихдаг тул өнөөгийн боловсон хүчин хэтэрхий мангуу юм. Яаж асуултуудыг урьдчилаад авдгийг хүн бүр мэддэг.

1  |  0
unshigch(202.9.46.220) 2022 оны 09 сарын 26

ene hun Mongoliin yls tord yu hiisen be? zalitai hun dee

1  |  0
зочин(192.82.69.226) 2022 оны 09 сарын 25

БАГАБАНДИ ТҮҮНИЙ ХҮҮХДҮҮД ЮУГААР ГАРШААД БАЙГАА БИЛЭЭ ?

2  |  0
Р(66.181.161.10) 2022 оны 09 сарын 26

Энэ новшииг шууд үр удмаар нь устга нядд

1  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 23

AH namyn xeden salga obgod ur xuuxedteigee niilj mongol ulsaa segsersen butsaaj toloorei muu bird

1  |  0
Ичиг(192.82.90.167) 2022 оны 09 сарын 26

Гончигдоржийн булхайг ухвал далай. Далай

6  |  0
saraa(192.82.75.197) 2022 оны 09 сарын 26

Уг нь нэг л хүүхэд нь сурадцах ёстой биз дээ, үүнийг цуцлах хэрэгтэй, нөгөө 2-ын 1-ийнх нь төлбөрийг төлүүлэх ёстой бид дээ, үнэхээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэхэд яасан ч өлөн юм бэ дээ

5  |  0
zochin(103.26.195.210) 2022 оны 09 сарын 23

ymar aimaar yum be. Gonchigdorj tsulaasn2. Araa boddguim baixda.

1  |  0
зочин(103.229.120.27) 2022 оны 09 сарын 26

Хамгийн гол нь хүүхдүүд нь өөрсдөө ичиж, татгалзах ухаантай байх хэрэгтэй ш дээ

3  |  1
Зочин(202.126.90.82) 2022 оны 09 сарын 26

Муухай ч юмдаа таминь. Энэ хүн маань нээх сайхан гэгээрээсэй гэж.

6  |  0
irgeni(150.129.140.133) 2022 оны 09 сарын 23

chi tsedenbal hamatn neg huuramch bichige ailaghu.chi amerik baidga tobd tuba yu.

0  |  0
irgeni holboo(150.129.140.133) 2022 оны 09 сарын 23

ene muhai boljis tsedenbal ih doromjolj gutadag bailaa.

0  |  0
irgen(150.129.140.133) 2022 оны 09 сарын 26

tsedenbal ah chi laj ustgan gej dairsan.

1  |  1
irgeni(150.129.140.133) 2022 оны 09 сарын 26

chi yu,tsedenbal alhig zabsan shuu.

0  |  1
Top