Метроны буудалд хамтран ажиллагчаа хөнөөсөн этгээдийн ЦАРАЙГ ил болголоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

 

Өнгөрсөн долоо хоногт хамт ажилладаг эмэгтэйгээ хөнөөсөн этгээдийн нүүр царай, хувийн мэдээллийг цагдаа нар ил болгон олон нийтэд зарлалаа. 

БНСУ-д гэмт хэрэгтнүүдийн хувийн мэдээллийг цацах нь хүний эрх зөрчсөн үйлдэл байдаг ч ноцтой хэрэг үйлдсэн тохиолдолд олон нийтэд нээлттэйгээр зарладаг. 

Дээрх хэргийг үйлдсэн 31 настай Жон Жү Хуан хамт ажилладаг байсан 20-д насны эмэгтэйг метроны буудлын ариун цэврийн өрөөнд хутгалан хөнөөсөн. Тэрээр хохирогч эмэгтэйг нууцаар мөшгисөн хэргээр шалгагдаж байсан бөгөөд түүнд холбогдох шүүх хурал хэрэг болсон өдрийн маргааш болох товтой байжээ. 

Сэжигтэн Жон Жү Хуан сэтгүүлчдийн өмнө "Намайг үнэхээр уучлаарай. Би үнэхээр галзуу зүйл хийсэн" хэмээн хэлсэн байна. 

Цагдаа нар түүнийг өс хонзонгийн сэдлээр хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд 10-с доошгүй жилийн хорих ялаар оноохоор төлөвлөж байгаа гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top