Кейт Миддлтон оршуулгын ёслолд хатан хааны ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР гоёв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

 

Гүнгийн авхай Кейт Миддлтон хатан хаан II Элизабетийн оршуулах ёслолд хүрэлцэн ирэхдээ хатан хааны хувийн цуглуулга дахь үнэт эдлэлээр гоёжээ. 

Дөрвөн эгнээ бүхий энэхүү япон сувд, голдоо алмаазан шигтгээ бүхий энэхүү зүүлтийг 1970-аад оны үед Япон улсын төрийн тэргүүн хатан хаанд бэлэглэж байжээ. 1983 онд онд хатан хаан уг зүүлтийг Бангладеш улсад айлчлахдаа зүүж байсан зураг хадгалагдсан үлдсэн байдаг. 

Мөн уг зүүлтийг Диана гүнж 1982 онд Нидерланд улсын төрийн тэргүүнийг хүлээн авах үедээ зүүж байжээ. 

Уг зүүлт нь гүнгийн авхайд уламжлагдан ирсэн цорын ганц үнэт эдлэл биш юм. Хааны удмынхны эдлэж, хэрэглэж байсан үнэт эдлэлүүд түүнд өвлөгдөн ирсэн бөгөөд онцгой өдөр тэдгээрээс сонгон зүүдэг байна. 

Дээрх сувдан гоёлыг гүнгийн авхай Диана гүнж болон хунтайж Филлип нарын оршуулах ёслолд ч мөн зүүн ирж байжээ. 

Хатан хаанаас өвлөгдөн ирсэн эдгээр үнэт эдлэлүүд алмааз болон маргад, аметист, индраниль, сувд эрдэнээр чимэглэгдсэн байх бөгөөд Элизабет хатан хааны эмээ хатан Мэригээс өвлөгдөн ирсэн нь ч бий гэнэ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top