МСНЭ болон ССХ сэтгүүлч солилцооны асуудалд анхаарлаа хандуулна гэв

2022 оны 09 сарын 19

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй сэтгүүлчид манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. 

Хоёр тал албан ёсны уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр санал солилцлоо. Уг уулзалтаас гарсан шийдвэрүүдийг хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Уулзалтын үеэр дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр болсон тухай МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар дурдлаа. 

  • Хоёр талын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх 
  • Форумаа тогтворжуулах
  • Сэтгүүлч солилцоо, мэргэшсэн сэтгүүлч бэлтгэхэд анхаарлаа хандуулах
  • 2023 онд Монгол Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумаа БНСУ-д зохион байгуулна. Монголын талаас 25 хүний бүрэлдэхүүнтэй баг форум оролцоно
  • Ирэх аравдугаар сард МСНЭ-ийн төлөөлөгчид БНСУ-д айлчлах
  • Айлчлалын төгсгөлд санамж бичиг үзэглэх
  • ССХ-ны орон нутаг дахь 10 салбар зөвлөл монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох 

Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ССХ-ны Ерөнхийлөгч Ким Дон Хун "Солонгосын Сэтгүүлчдийн Холбооноос 10 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчид Монгол улсад хүрэлцэн ирээд байна. Өмнөх хоёр удаад дулаан үед ирж байсан. Энэ удаад сэрүүн үе таарлаа. Гэсэн ч Монголчуудын сэтгэл урьдын адил дулаан хэвээр байгаад талархаж байна.

Хоёр байгууллагын удирдлагууд уулзаад харилцан хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийлээ. Чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа. Олон улсын хамтын ажиллагаа манай ССХ-ны чухал таван бодлогын нэг. Тиймээс манай холбооны хувьд харилцан хамтын ажиллагаа нь чухал асуудлуудын нэг мөн. Албан ёсны хэлэлцээрээр дамжуулан МСНЭ-тэй харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр санал солилцлоо. Ковидын улмаас бид бүгдийн хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байсан. Энэ удаагийн айлчлалаар гарсан шийдвэрүүд дээр үндэслэн хамтын ажиллагаагаа сэргээнэ гэж найдаж байна" гэлээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top