Ундаа үйлдвэрлэл ₮115.9 тэрбумаар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл  энэ оны наймдугаар сарын байдлаар 8.7 их наяд төгрөг болж,  өмнөх оны мөн үеэс 14.2 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ бууралтад газрын түүхий тос олборлолт 318.1 тэрбум төгрөг буюу 51.4 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Боловсруулах салбарын үйлдвэрлэл наймдугаар сарын байдлаар 2.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 297.3 тэрбум төгрөг буюу 11.2 хувиар өсжээ. Ингэж өсөхөд ээрэх, нэхэх, даавуун материал бэлтгэх үйлдвэрлэл 120.2 тэрбум төгрөгөөр, ундаа үйлдвэрлэл 115.9  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн үзүүлэлттэй байна.



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top