ОХУ АНУ-д анхааруулга өгөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Хэрэв Вашингтон Киевт алсын зайн тусгалтай пуужин нийлүүлбэл, Вашингтоныг улаан зураасыг давсан, мөргөлдөөнд шууд оролцогч хэмээн үзэх болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ.

Түүний хэлснээр, энэ тохиолдолд Москва хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ. Ингэхдээ Орос газар нутгаа боломжтой бүхий л арга хэрэгслээр хамгаалах эрхээ хадгалж үлдэнэ гэж онцолжээ.

Үүнтэй зэрэгцэн Блүмберг агентлагийн тоймч Андреас Клут өрнөдийн орнууд Украинд өөрсдийн үйлдвэрлэсэн танкаа нийлүүлэхгүй байгаагийн шалтгааныг тайлбарлажээ. Тэрбээр өнөөг хүртэл нэг ч өрнөдийн орон Киевт хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн танкнаас өөр орчин үеийн танк нийлүүлээгүй гэж дурджээ. Үүний шалтгаан нь өрнөдийн орнууд нөхцөл байдлыг хурцатгахаас болгоомжилж байна гэж тоймч үзжээ. Украины тал Германаас “Leopard” танк, “Marder” хуягт тээвэрлэгч нийлүүлэх хүсэлт тавьсаар байгаа юм.

Top