Д.Зоригт: Би мөрийтэй тоглоогүй, дүрмийг нь ч мэдэхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Нийгмийн даатгалын ерөнхий газрын /НДЕГ/ дарга Д.Зоригтыг албан өрөөндөө мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ асуудалд тэрбээр дараах тайлбарыг өглөө. 

-Сүүлийн долоо хоногт би ажлын байрандаа ч очоогүй. Европын холбооноос зохион байгуулж байгаа тэтгэврийн шинэчлэлийн талаар семинарт оролцож байсан юм. Намайг ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон гэж мэдээлэл гарсныг дөнгөж сая сонслоо. 

Ажлын байрандаа архидах, мөрийтэй тоглох хориотой. Ийм зүйл хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би мөрийтэй тоглоомын дүрэм, журмыг ч мэдэхгүй.  

Хуулийн дагуу шалгаж, үнэнийг тогтоох байх.  Шалгаж, нягтлаагүй худал мэдээлэл цацагдсанд харамсаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.69.42) 2025 оны 03 сарын 13

ОРНЫ ЧИНЬ ХҮН ТОИМЛГООГОО ХҮЛЭЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.

2  |  0
Z(202.9.46.175) 2025 оны 03 сарын 13

Асуугаагүй бхад дүрэм яриал ккк

3  |  0
Top