ФОТО: "Миний аав супер баатар" хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

2022 оны 09 сарын 12

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрөгч амралтын өдөр "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгээ албан ёсоор нээлээ. Хотоо хамгаалагч, супер баатар болох хүсэлтэй шавжны ертөнцийн бяцхан шоргоолжны талаар өгүүлэх тус хүүхдийн жүжгийг СТА Б.Мөнх-Амьдралын зохиолоор найруулж, УГЗ Д.Цэрэнсамбуу Ерөнхий продюсероор, УГЗ Н.Ганхуяг Уран сайхны удирдагчаар ажиллажээ. 

Тайз, дэлгэцийн бүтээлийн хамгийн чухалд тооцогдох Ерөнхий зураачийн үүргийг СТА Т.Түмэн-Өлзий гүйцэтгэсэн бол бяцхан багачуудыг баясгах хөгжмийн зохиолыг СТА Ө.Ариунбаатар бичжээ. Харин бүжиг, хөдөлгөөний найруулгыг СТА Д.Энхбаатар, гэрлийн найруулагчаар СТА Я.Батсайхан, Туслах найруулагчаар СТА Г.Мөнхжаргал нарын уран бүтээлчид ажилласан байна. 

Драмын театрын уран бүтээлчдийн бяцхан үзэгчдэдээ зориулан тоглож буй энэхүү жүжгийг дөрвөөс дээш насны хүүхдүүд үзэх боломжтой бөгөөд ирэх амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд дахин тоглогдох юм.

Та бүхэндээ "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн нээлтийн фото сурвалжилгыг хүргэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top