ДОРНОД | Гурван сувилагчид 20 сая төгрөгийн БАТЛАМЖ гардуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

 

Аймгийн Засаг даргын санаачилгаар Улсдаа анхдагч болж зохион байгуулагдсан “Би сувилагч” төсөлт уралдааныг “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай” 2022 оны А/222 дугаар захирамжид заагдсан удирдамжийн дагуу 3 үе шаттайгаар 2022 оны дөоөвдүгээр сараас наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулсан.

Уг уралдаанд БОЭТ, Өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 45 сувилагч оролцсоноос өөрийн мэдлэг, сувилагчийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хамгийн өндөр оноо авч эхний 3 байрт шалгарсан Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, “Ягаанцээнэ” өрхийн Эрүүл мэндийн сувилагч Ч.Энхзаяа нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж тус бүр 20.0 сая төгрөгийн батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Шалгарсан сувилагч нар Улаанбаатар хот болон Дорнод аймагтаа орон сууц худалдан авахаар барилгын компаниудад захиалгаа өгчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top