УВС: Тавдугаар цэцэрлэгийн хажууд такси зогсохыг хориглов

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын А/246 тоот захирамжаар V цэцэрлэгийн хажууд такси зогсохыг хориглох шийдвэр гаргажээ. Харин тухайн байршилд байсан таксины зогсоол, тэнд зогсож иргэдэд үйлчилдэг байсан таксины жолооч нарыг нүүлгэн шилжүүлж, сумын Төв эмийн сангийн урд хэсгийн таксины зогсоолоос иргэдэд үйлчлэх боломжийг олгосон байна. 

Үүнтэй холбоотойгоор тухайн байршилд иргэдэд таниулах таних тэмдэглэгээг байршуулжээ. 

ТАКСИНЫ БАЙРШИЛ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top