МХЕГ: 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүнд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2022.09.07/ танилцууллаа.

Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Экспортын мах бэлтгэх үйлдвэрүүдэд шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүллээ. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавилаа.

Ийн шалгалт хийхэд дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг өчигдрөөс Хятад руу гаргаж эхэлсэн.

Харин мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна.  Стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулиар устгах эсэхийг шийднэ" гэлээ. 

Мах экспортлох эрхтэй 12 ААН:

  • Дархан меат фүүдс ХХК
  • ХКҮ ХХК
  • Монгол эко мах ХХК
  • Ихэр шарангад ХХК
  • Преком ХХК
  • Дүнь Юань ХАА ХХК
  • Жэй Икс Си Эс ХХК
  • Агромийт групп ХХК
  • Траст Трейд ХХК
  • Эрүүл Монгол мах эко ХХК
  • Монгол тогоруу ХХК
  • Цан сэн тиан ий ХХК

Мах экспортлох эрхгүй ч /эрхээ хэтрүүлсэн/мах бэлтгэсэн долоон үйлдвэр:

  • Үүлэнгөү ХХК
  • БӨЖТ ХХК
  • Натуралд грийн пүүдс ХХК
  • Оргилон гүн ХХК
  • Номиын тав трейд ХХК /агуулах/
  • Монамимийт ХХК
  • Өлзийт тал ХХК

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top