Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:
-Мэргэжлийн хяналтын байгууллага махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 51 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн. Ингэхэд 2 нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, агулах саванд мах махан бүтээгдэхүүн хадгалаагүй байсан. Ингээд 49 аж ахуй нэгжид шалгалт явуулсан. Шалгалтын хүрээнд 16 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан. БНХАУ руу экспортлох эрхтэй 12 аж ахуй нэгжийн 6590 тонн махыг Засгийн газрын шийдвэрээр өчигдрөөс Хятад улс руу гаргаж эхэлсэн.
Экспортлох эрхгүй долоон аж ахуй нэгж дулааны аргаар 541 тонн мах боловсруулж, агуулахдаа хадгалсан байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох журмын дагуу Гаалийн ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам руу явуулсан.
Шаардлага хангаагүй 507 тонн мах бий. Стандартад заасан хэмжээнээс нянгийн үзүүлэлт өндөр гарсан. Иймд махыг хурааж, устгалын зөвлөлд уг махыг устгах санал хүргүүлсэн байгаа. Махны хяналт шалгалт яагаад ийм удаан хугацаа зарцуулж байна вэ гэхээр зарим аж ахуй нэгжийн махыг гурван удаа шинжилгээнд хамруулсан. Зарим байцаагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Сэтгэгдэл ( 1 )
хуульч хүн хуулийн дагуу ажиллаж байгаа биз дээ тэгэхдээ байцаагч нараас болоод удаад байна уу даа хөө