
Сонгинохайрхан дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гишүүдийн ээлжит хурал өнөөдөр /2022.08.31/ боллоо. Хуралдааныг Засаг даргын орлогч Д.Ундармаа удирдан явуулав.
Хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын I, II алба, Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдлагууд оролцлоо.
Энэ удаагийн хурлаар ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг өөрчлөх талаар хороодоос ирсэн саналд үндэслэн хэлэлцүүлэг хийлээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 273 ширхэг ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвлөлийн зүгээс иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагаас тавигдах шаардлагын мөрдүүлэх, авто замын болон явган зорчигч нарын хөдөлгөөнд саад учруулахгүй байх чиглэлд анхаарч дээрх шаардлагад нийцэхгүй байгууламжийг чөлөөлөх зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл ( 4 )
Baaxan ajilgvi bolox n
Автобусны буудлын дэргэд байрлуулсан ТҮЦ-үүд нь зам руу шахаад зорчигчид зогсох газар муутайгаас автобусны урдуур зам дээр зорчигчид гүйлдэж жолооч нарт загнуулж байгаа сонсогддог. Тийм болохоор буудал дээрхи ТҮЦ-ний байрлалын гол замаас ,,,, м гэж хэмжээ тогтоож өгөөд хэрэгжилтийг хянаад явмаар байна.
Хамгмйн том ажлыг л хийж байгаа дарга байна ш дээ
Схд түц граш руу л дайрдаг өөр юу ч хийдэггүй засаг дарга гэж байдагмуу