
Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, захуудаар ШӨХТГ-ийнхан хяналт шалгалт хийж байна. Дэвтрийн нийлүүлэлт багассан тул хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна хэмээн хэрэглэгчийг хясан боогдуулсан, худалдааны хууль бус арга хэрэглэсэн зөрчил их гарч байгаа тухай тус яамнаас мэдээллээ.
Энэ зөрчилд зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 2 сая, ААН-г 20 сая төгрөгөөр торгодог байна.
Тус яамнаас гаргасан судалгаагаар 24 хуудастай дэвтэр УИД-т 750₮, УИД-н үүдний өргөтгөсөн худалдаанд 800₮ гэж байгаагаас харахад өргөтгөсөн худалдааны бараа бүхэн дэлгүүрээс хямд биш, павилон бүрт үнэ харилцан адилгүй байна.
Тиймээс хэрэглэгч та бүхэн сонголтоо зөв хийхийг ШӨХТГ-аас анхаарууллаа.





Сэтгэгдэл ( 1 )
Devteriin hereglee eren bagssan l baimaar iym. Ouytan suragchid tablet laptop n deeree l golduu hicheel nomoo hiichdeg eren boloo bailgui dee. Eren yag bodit nom surah bichig ch hovor bolson tsagshdee bvgd digital buyu Ebook bolchihson bnashdee busad uls ornuud.