
2022 он гарснаас хойш Хөвсгөл аймагт обьектын гал түймрийн 51 удаагийн дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс Мөрөн суманд 23, бусад сумдад 28 удаагийн дуудлага мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Гал түймрийн шалтгаан нөхцлийг тодруулан үзвэл гэмтэлтэй цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл ашигласан, зуух, яндангаа хөөлөөгүйгээс, ил задгай үнс нурмыг асгасан зэрэг шалтгаан нөхцлүүд эзэлж байна.
Аюулгүй байдлаа хангаснаар та өөрийн болон бусдын өмч хөрөнгө, амь насанд хохирол учруулах эрсдлээс урьдчилан сэргийлж болохыг холбогдох байгууллагаас анхааруулжээ.
Гал түймрийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж дараах зөвлөмж:
- Галлагаа эхлэхээс өмнө Зуух, яндангаа хөөлөх
- Гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл буюу хагарсан, хайлсан, холболт нь суларсан залгуур, уртасгагч ашиглахгүй байх,
- Халуун үнс нурмыг зориулалтын тагтай саванд хийх
- Лаа шүдэнз, газ асаах ба ил гаргах бусад хэрэгслийг хүүхэд хүрэхээргүй газарт байрлуулах
- Нэг залгуурт олон салаалагч ашиглан дамжуулагч утасны халалтыг болон цахилгааны хэт их ачааллыг үүсгэхгүй байх
- Цахилгааны уртасгагч буюу олон залгуурыг ашиглаж дууссаны дараа залгуураас заавао салгаж хэвших
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт цоожлон үлдээхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )