Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэж, 1024 бөх барилдуулж, Улсын аварга, Улсын арслан цолтон шинээр төрсөн билээ. Мөн Улсын заан гурав, Улсын харцага дөрөв, Улсын начин цолтон 14 шинээр гарсан юм.Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариу ард түмний анхаарлын төвд байна. Өнгөрөгч наадмаар нийт 80 бөх, харваачдаас шинжилгээ авч, сорьцыг Өмнөд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Үүнтэй холбогдуулан Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр /2022.08.22/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг "Энэ жил 1024 бөх барилдсан. Тиймээс 64 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Харин 16 харваачаас шинжилгээ авсан. Энэ 64 бөхийн сүүлийн хариу нь өнгөрсөн баасан гарагт ирсэн. Нийт 64 бөхөөс 63-аас допинг илрээгүй. Нэг бөхөөс сэргээш илэрсэн. Тухайн бөх нь дөрөв давж, тавын даваанд унасан. Нэрийг нь хэлэх боломжгүй. Шинжилгээний хариуг биечлэн танилцуулна. Дараагийн шатны шинжилгээндээ орох эсэхийг нь асууна. Орохгүй гэвэл бөхийн нэрийг олон нийтэд мэдээлнэ, зарлана. Орно гэвэл нэрийг нь зарлах боломжгүй. Энэ тамирчин есдүгээр сарын 1-ний өдрийн дотор хариугаа хэлэх ёстой. Бөхчүүдийн цолонд өөрчлөлт гарахгүй. Сэргээшийн шинжилгээ эцэслэгдсний дараа хариуцлагын асуудлыг ярина" гэх мэдээллийг өглөө.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 2 )
za bolio bugdiig hardagch
Энэ нөхөр овоо орлого олсон, ганц болтол дарж чадна гэдэг чинь гайхамшиг шүү, нэгээс бусад нь мөнгөө төлжээ гэсэн үг