Өрх толгойлсон ээж, аавууд нэгдэж, төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын эмэгтэй гишүүдэд шаардлага хүргүүлж байна. Тэд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гэр бүл салалтын асуудлыг нарийвчилж өгөх, гэр бүл салгасан этгээдэд хариуцлага тооцох, хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шаардлага тавьж байгаа аж.

Иргэн:
-Хуульд эцэг эх эрх тэгш үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Гэвч хүүхдээ аваад үлдэж байгаа нь ажл хөдөлмөр эрхлэх боломжгүй болдог. Цалингийн доод хэмжээгээр хүүхдийн тэтгэмж тогтоодог. Энэ бүхний ард хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хүүхдийн сэтгэл зүй болон бусад хэрэгцээг яаж нөхөх талаар хуульд заагаагүй. Иймд хууль эрх зүйн орчныг сайжруулаад өгөөч гэж хүсэж байгаа юм.

Иргэн:
-Өнөөдөр амьдрал хэцүү байна. Мөнгөний ханш унасан. 100 мянган төгрөгөөр өмнө нь тор дүүрэн юм авдаг байсан бол өнөөдөр хоёр дахин бага юм авч байна. Бид 1 сая төгрөгийн цалинтай ажил хийж үзмээр байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд аа та хөрсөн дээрээ бууж, амьдралтай шийдвэр гаргаад өгөөч ээ.

Иргэн н.Бүрэнтөгс дараах шаардлагыг уншиж танилцуулав.
Тэрбээр “Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 2 удаа өөрчлөлт орсон. Одоо байгаа хууль нь өрх толгойлсон ээж аавуудын эрхийг зөрчиж байна. Өнөөдрийн байдлаар өрх толгойлсон 80 мянган ээж, 20 мянган аав байна. Гэтэл хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон 4000 гаруй хүнээс 1000 гаруй хүн л тэтгэлгээ төлж байна. Эдийн засаг хямарч, бараа бүтээгдэхүүний мөнгө тэнгэрт хадсан тул тэтгэлгийн мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байна.
Иймд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга танаа.

Сэтгэгдэл ( 1 )
Зовлонтой асуудалтай зовлонтой хүмүүсэвдээ. Одоо амархан юм ярьж байгаа шигээ анхандаа амархан л сууцгаасан байхдаа, зайлуул.