ШӨХТГ: Шатахууны үнэ бууна

2022 оны 08 сарын 22

ОХУ-ын Роснефть компаниас 2022 оны наймдугаар сард манай улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна.

Иймд наймдугаар сард орж ирсэн дотоодод худалдаалагдах Дизель түлш болон Аи-80, Аи-95,  Аи-80 автобензиний литр тутмын үнэ бууж, зургаадугаар сарын түвшинд очих боломжтой байна.

Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж гаалийн онцгой татварыг тэгэлж, валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч, Роснефть компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийн ажиллаж байгаа билээ. Иймд ШӨХТГ-аасс шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллаж байна.

Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьсан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Өмнөх саруудад Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд шатахуун импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч УУЯ-аас тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн байсан учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(66.181.161.56) 2022 оны 08 сарын 22

92 бас буух ёстой юм бишүү

0  |  0
Top