Ээлтэй ч юм шиг, ээдрээтэй ч юм шиг нийгэм

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

Үндэсний статистикийн хорооны 2019 оны судалгаагаар Монгол Улсад 107,1 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг насны бүлгээр ангилан харахад 20-34 насныхан 21.7 мянга (20.2%), 35-64 насныхан 64.4 мянга (61.1%) байна. Хүснэгт 2-т харуулснаар насны бүлэг ахих тусам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо (65 ба түүнээс дээш насыг оруулахгүйгээр) нэмэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаас илүү хувь нь эрэгтэйчүүд байна.

2019 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 56.7 хувь нь олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад 43.3 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлдэг ч мөнгөн тусламжаас илүү нийгмийн хандлага, дэд бүтэц маш чухал гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлдэг. Харамсалтай нь хараагүй хүнд зориулсан зам нь голдоо шонтой, нүхтэй, тэргэнцэртэй хүнд зориулсан замаа санаатай санаандгүй байдлаар таглаж, саадтай болгон орхидог нь нийгмээс гадуурхаж байгаа үйлдэл юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвхөн халамж олгосноор тэднийг дэмжихгүй, дэд бүтцээ сайжруулж, зам талбайг нь аюулгүй, саадгүй болгох, нийтийн тээврийг хүрээмжтэй болгох зэрэг энгийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна.     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top