750,343 ширхэг хувьцаа арилжжээ

Н.Баавгай | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 177,632,564 төгрөгийн үнийн дүн бүхий 750,343 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +9.08%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.88%) болон "Сүү" ХК (SUU +1.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа капитал холдинг" ХК (SUN -14.93%), "УБ-БҮК" ХК (BUK -14.83%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -14.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,712 ширхэг нэгж эрхийг 29,961,538 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.17 хувиар өсч, 35047.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,062,605,008,350.34 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top