“Тамгагүй төр” жүжгийг NTV телевизээр шууд дамжуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

“Тамгагүй төр” жүжгийн хаалтын 100 дахь тоглолтыг NTV телевиз маргааш буюу 2022 оны 8 сарын 10-нд 12:00 цагт шууд дамжуулах гэж байна.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг “Hero entertainment” продакшны захирал Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр толилуулж байгаа билээ.

Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн юм. Тэгвэл Univision хэрэглэгчид 8 дахь сувгаар, Skymedia хэрэглэгчид 3 дахь сувгаар, DDISH хэрэглэгчид 9 дэх сувгаар дамжуулан орон даяар үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.233) 2022 оны 08 сарын 09

Менгений телее хийсэн хулхи тавилт, баахан терийн албан хаагчдад билет шахаж хучээр узуулсэн, одоо ална ч гэсэн узэх хун олдохоо болио биз

0  |  0
zochin(49.96.27.217) 2022 оны 08 сарын 09

zailuul hun uzeer yum bj chadah uu ⁉️ Mgl kino gej dee hun uzej oilgohd hundee emegtein chaldalj uilj zovson eregtei dur hun zodoj deerdem hiisen galzuu hunii udriin temdeglel chin zuil olon huuhed uzeed Mgl kino.s yuch surj oilgohgui huuhded buruu oilgolt haruuldag

0  |  0
Top