СӨҮЛ: Үер буусан хэсэгт монгол иргэдийн төвлөрөл бага байна

Н.Баавгай | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09


БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт найдугаар сарын 8-ны өдрийн оройноос үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас үер усны аюул үүсч 8 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна.

Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д монгол иргэдийн төвлөрөл бага байна. Үер усны аюулын улмаас манай иргэд нас барсан, сураггүй болсон, хохирол амссан талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл ирээгүй байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.169.108) 2022 оны 08 сарын 10

Өндөр хөгжилтэй Солнгос улс ч гэсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлд сөхөрч байна. манай улсад ийм зүйл болохоор төр засаг буруутай гээд дайрдаг бас л эвгүй ард түмэн шүүв

0  |  0
Top