Даргатайгаа архи уусны дараа нас барсан ажилтны гэр бүлд НӨХӨН ОЛГОВОР олгохоор болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08


Даргатайгаа архи уусны дараа гэрийнхээ гадаа халтирч унасны улмаас нас барсан эрийг ажлын байрны ослын хохирогч хэмээн тооцох шийдвэрийг Сөүлийн шүүхээс гаргажээ. 

Манаачаар ажилладаг байсан хохирогч 2020 оны аравдугаар сард даргатайгаа хамт архи уужээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тэрээр гэрийнхээ урд халтирч унасны улмаас цус алдаж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад өнгөрөгч гуравдугаар сард нас барсан аж. 

Түүний үхлийн шалтгаан архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн хэмээн шүүх байгууллага дүгнэжээ. Мөн архи уух үед хоёулхнаа байсан учир хариуцлага үүрэх хэрэгтэй тухай дурдсан байна. 

БНСУ-д нэгээс дээш ажилтантай байгууллага ажилчдаа даатгалд хамруулах шаардлагатай байдаг. Харин талийгаачийн ажилладаг байсан байгууллага түүнийг ямар нэгэн даатгалд хамруулаагүй байсан учир гэр бүлийнхэн нь нөхөн олговор авч чадаагүй байна. Тиймээс талийгаачийн гэр бүлийнхэн шүүхэд хандсан бөгөөд шүүх түүний нас барсан шалтгааныг ажлын байран дээрх осол хэмээн тодорхойлж, холбогдох байгууллага нөхөн олговор олгох шаардлагатай хэмээн дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top