ФОТО: Яармагийн иргэд "ядарч" байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

“Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, 37,5 метр нүхэн гарц байгуулах ажил үргэлжилж байна.

Энэ хугацаанд

Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,

Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөнийг хаах юм.

Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барьж байгаагаас үүдэн замын ачаалал, түгжрэл эрс нэмэгдсэн тул “Яармаг явах аялал” гэсэн ёжлол гараад байна.

Наймдугаар сар бол иргэдийн амралт дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлдэг ачаалалтай үе байдаг. Гэтэл ийм ачаалалтай сард замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь иргэдийн бухимдлыг үүсгэжээ. Гэрээсээ гараад л түгжирч байгаа замын ачааллыг гэрэл зургаар үзүүлье.  
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top