“МОНПОЛИМЕТ” ХХК Туул голын хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлож байсныг зогсоолоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 28

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах “Монполимет” ХХК нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зөрчин Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, туул голд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг 2022 оны долдугаар сарын 27-ны өдрийн хяналтаар илрүүлж үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн арилгаж хамгаалалтын бүсийг чөлөөлөх мэдэгдэл өгч ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.3) 2022 оны 07 сарын 29

өө за ямар даварсан хулгай гэгч нь вэ хотын дарга туул голоос холдуулах үзээд байхад харин энэ новшнууд даам гарчихсан хуц гээд байж байгаа юм уу таслан зогсоогоод хурдан зайлуулаач

0  |  0
зочин(66.181.187.104) 2022 оны 07 сарын 29

Сайхан байгалийг там болгосон Гарамжав, Мөнхнасан захирлуудад нь хариуцлага тооцох хэрэгтэй!!!

0  |  0
Иргэн(202.131.225.34) 2022 оны 07 сарын 29

Талыг там болгоно гэдэг энэ байхдаа

3  |  0
Top