24 ЦАГТ I 181 хүн өвчилж, АМНЫ ХААЛТ зүүхийг анхааруулав

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 181 хүн коронавирусний халдвар авсан нь батлагджээ.

Энэ нь улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоо юм. Хоногт батлагдсан халдварын тохиолдлуудын 143 нь Улаанбаатар хотод, 38 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд ковидын халдвараар нийт 932058 хүн өвчилжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 181 тохиолдлын тоо нь сүүлийн сар гаруйн хугацаанд хоногт илэрсэн хамгийн өндөр тохиолдол боллоо.

Ковидын тохиолдол орон нутагт Баян-Өлгий аймагт хоёр, Дархан-Уул аймагт долоо, Дорноговь аймагт нэг, Орхон аймагт нэг, Өмнөговь аймагт 25, Ховдод гурав бүртгэгджээ.

Улсын онцгой комиссоос Монголд коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа талаар мэдэгдэж буй.

Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сарын сүүл үеэс манай улсад BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, хүн амын 10 орчим хувьд тархаж эхэлснийг Онцгой комисс анхааруулсаар байна. 
 


Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдаан хийсэн юм.

Шуурхай хуралдаанаар ковид-19-ийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулсан билээ.

Монгол Улсад ковидын халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир хүн ихээр цугласан болон битүү орчинд амны хаалт зүүх дэглэмдээ эргэж орохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.195.212) 2022 оны 07 сарын 19

Зүгээр зүгээр, наадамлаад бай. Тэгээд 9 сарын 1ээс бүх юмаа хаа. Бид хүссэн хүсээгүй урд, хойд хөршүүд бүх хилийн боомтуудаа хаана. ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН НААДАМЛА

0  |  0
irgen(122.201.31.74) 2022 оны 07 сарын 19

habdar tusad uhjigan gelee shuu tarhi gedes habdar bolod gedes ustas uhjisen geel.genuu ain genuu geh shige

0  |  0
irgen(122.201.31.74) 2022 оны 07 сарын 19

tarhi habdar ulam yabad hudnred uhlee yu.uhee uhe hrudna uhdeh de chini horongo hubaj ablaa.

0  |  0
Top