ДАРХАН-УУЛ: Хуурай болон нойтон цэвэрлэгээний машиныг хүлээлгэн өглөө

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ын парк шинэчлэлийг нэмэгдүүлэн авто замын хуурай, нойтон цэвэрлэгээний тусгай зориулалтын гурван техникийг өчигдөр /2022.07.04/ хүлээлгэн өглөө.

Шинэ техник хэрэгслүүд нэмэгдсэнээр тухайн байгууллагын ажилчдын хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, хотын өнгө үзэмж цэвэрлэгээ үйлчилгээний чанар сайжрах давуу тал бий болж байгаа юм. Мөн энэ онд багтаан өөрөө буулгагч тэвштэй авто машин зэрэг 10 техникийг нэмж нийлүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top