ЭЕШ эхлэхэд 3 ХОНОГ үлдлээ: 800 онооны эзэд ЗӨВЛӨЖ байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 23-26-нд орон даяар зэрэг зохион байгуулагдана. Тэгэхээр шалгалт эхлэхэд гурав хоногийн хугацаа үлдээд байна. 

Их, дээд сургуульд элсэгчдээс 10 хичээлээр шалгалт авах бөгөөд шалгалт Улаанбаатарын цагаар зургаадугаар сарын 23-ны 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэх юм.

(Шалгалтын хуваарийг ЭНД дарж харна уу)

Энэ жилийн шалгалтыг нийслэлийн 22 төвд авахаар төлөвлөсөн.

(Байршлын дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу) 


Манай сайт элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буюу шалгуулагчдад зориулан "ЭЕШ 800" ярилцлагыг хийж, өмнөх жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдын зөвлөгөөг цувралаар хүргэсэн билээ. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалт болоход гурав хоног үлдсэн энэ үед тэдгээр зөвлөгөөг багцлан хүргэж байна.  

Э.ЭНХБОЛОР: ЭЕШ-Д ӨНДӨР ОНОО АВАХАД СЭТГЭЛ ЗҮЙ ХАМГИЙН ЧУХАЛ

Монгол хэлний хичээлдээ 800 оноо авсан Говь-Алтай аймгийн "Хантайшир Эрдэм" цогцолбор сургуулийн төгсөгч Э.Энхболорын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд зөвхөн хичээл давтах биш ТӨЛӨВЛӨГӨӨ, СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ МАХБОДЬ гурав хамгийн чухал гэдгийг анхаарууллаа. 

Х.АНХБАЯР: 10 МИНУТ Ч БАЙСАН ХАМААГҮЙ, ӨДӨР БҮР ХИЧЭЭЛЭЭ ДАВТАХ НЬ ЧУХАЛ 

Математикийн хичээлдээ 800 оноо авсан Х.Анхбаярын зөвлөгөөг онцлон хүргэж байна. Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд 10 минут ч байсан хамаагүй, өдөр бүр хичээлээ давтах нь хамгийн чухал болохыг санууллаа. 

Х.АЙДОС: ЭЕШ-Д ӨНДӨР ОНОО АВАХАД ТӨЛӨВЛӨГӨӨ ХАМГИЙН ЧУХАЛ 

Монгол хэлний хичээлдээ 800 оноо авсан Ховд аймгийн "Хантайшир Эрдэм" цогцолбор сургуулийн төгсөгч Х.Айдосын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд зөвхөн ТӨЛӨВЛӨГӨӨ хамгийн чухал гэдгийг анхаарууллаа. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэл(202.179.26.245) 2022 оны 06 сарын 21

Анхбаяр математик 800 wow. Л даа

1  |  0
Top