Пикассогийн охиндоо зориулсан зургийн “сурах бичиг” олдов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

 

Алдарт зураач Пабло Пикассогийн том охин Майяг д зориулж бүтээсэн хэрхэн уран зураг зурахыг заасан цомог олджээ. Энэхүү өвөрмөц сурах бичгийг суут зураачийн зээ охин Диана гэр бүлийн цомог дундаас санамсаргүй олжээ.

“The Guardian” хэвлэлд бичсэнээр, Дианагийн ээжид зориулсан цомгийг Пабло Пикассо алиалагч, үнэг, адуу, шувуу бүхий сонирхолтой зургуудаар дүүргэжээ. Майя 5-7 настай байхдаа аавынхаа зурсан дүрснүүдийг будгаар будаж, эцгийнхээ бүтээлийг дуурайдаг байжээ.

Түүнчлэн, Пикассогийн охиндоо зориулж үзэсгэлэнгийн урилгаар хийсэн оригами шувууд мөн олдсон байна.

Пабло Пикассо охин Майягийн хамт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top