АИ-92 автобензиний 39 хоногийн нөөц байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 152,457 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 12,210 тн, АИ-92 автобензин 51,849тн, АИ-95 автобензин 6,300 тн, ДТ 77,459 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 47 хоногийн, А-80 автобензиний 73, ДТ-ний 28 хоногийн, онгоцны түлш 64 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74,601 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,008 тн, АИ-92 автобензин 28,656 тн, АИ-95 автобензин 3,870 тн, ДТ 34,549 тн байгаа ба АИ-92 автобензиний 30, АИ-95 автобензиний 53, ДТ-ний 31 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 755.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 17.3 мян.тн, АИ-92 автобензин 254.3 мян.тн, АИ-95/98 автобензин 12.8 мян.тн, ДТ 377.8 мян.тн, онгоцны түлш 22.3 мян.тн, бусад 71.1 мян.тн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top