ТРЭНД 2022 | Усны хувцасны шилдэг загварууд

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Өвс ногоорч, өдөр уртасч, нар илүү гэрэлтэй болж, бүх зүйл тайван болоод хөгжилтэй болдог улирал бол зуны улирал. Хүн бүр далайн эрэг дээр найзуудтайгаа, эсвэл хайртай дотнын хүмүүстэйгээ амрахыг төлөвлөж суугаа. Төлөвлөгөөгөө биелүүлэхдээ хамгийн чухал зүйлсийн нэг болох усны хувцасаа авахаа бүү мартаарай. 

"Harper's Bazaar" сэтгүүлийнхэн энэ удаагийн дугаартаа усны хувцасны энэ жилийн шилдэг загваруудыг танилцуулсан бөгөөд таны биеийг эмх цэгцтэй, загварлаг харагдуулах загваруудаас танилцуулъя. 

 

Төгс гурвалжин 

Хувцасны шүүгээнд байхад хэзээ ч илүүдэхгүй энэхүү загварын бикини энгийн байдлаараа алдартай. Зуны улиралд ямар ч үед хэрэглэж болох уг бикиниг та хаанаас ч худалдан авах боломжтой. 

 

Спортлог болоод гайхалтай 

Спортлог болон тансаг байдлыг хослуулсан энэ төрлийн усны хувцасыг энгийн бөгөөд чамин харагдан дуртай бүсгүйчүүдэд зөвлөж байна. 

 

Үргэлжилсэн хэлбэрийн усны хувцас

Энэ загварын усны хувцас биеийг илү урт, галбирлаг харагдуулдгаараа алдартай. Зарим хүмүүс салангид бикиниг усан дотор тайлагдахвий хэмээн санаа зовнидог. Харин энэ төрлийн хувцас таныг тухтай байлгах болно. 

Өндөр суудалтай усны хувцас

Энэ төрлийн хувцас таны хөлийг урт харагдуулах болно. Та биеэ бүхэлд нь ил гаргахыг хүсэхгүй байгаа ч галбирлаг харагдахыг хүсэж байвал энэ төрлийн хувцас танд туслах болно. 

Сонгодог загварын хувцас

Сонгодог загварын үргэлж усны хувцас шилдэг сонголтуудын нэг яах аргагүй мөн. Бараг л бүх төрлийн хүмүүс өмсөх боломжтой бөгөөд маш дэгжин харагддагаараа алдартай. 

Мөргүй загвар 

Сонгодог загварыг багахан өөрчилж загварлаг харагдуулж болно. Нэг мөртэй энэхүү усны хувцас таныг тун ч эмэгтэйлэг харагдуулах болно. 

Онцгой хээ бүхий загвар

Та өмсөх загвараа сонгосон бол хээ угалз дээр анхаарлаа хандуулаарай. Хэн бүхнээс онцгойрох дүр төрхийг бүтээхийг хүсэж байвал эдгээр хээнүүдээс сонголтоо хийгээрэй. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu