"Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл технологийн парк" МҮХАҮТ-ын "Даймонд" гишүүнээр элслээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

2002 онд үүсгэн байгуулагдсан, хэвлэл мэдээлэл, барилга бүтээн байгуулалт, барилгын материалын худалдаа үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зуучлал, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй "ЭРХЭТ МОНГОЛ" ХХК нь МҮХАҮТ-ын "Спонсор" гишүүнээр элсч, гэрчилгээгээ гардан явлаа. 

Тус компани хэвлэл мэдээллийн салбарт “Чингис” олон улсын мэдээллийн агентлаг, өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, “Зиндаа” сэтгүүл, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn, Breakingnews.mn, Factnews.mn, Grandnews.mn сайтууд, чөлөөт мэдээллийн “Гранд” сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргадаг билээ.

Мөн энэ өдөр "Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл технологийн парк" МҮХАҮТ-ын "Даймонд" гишүүнээр элслээ.

Гишүүний гэрчилгээг гардуулах үеэр МҮХАҮТ-ын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов. Шинэ гишүүддээ бизнесийн өндөр амжилт хүсье! 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top