Манай улс энэ сарын 20-26-ны өдрүүдэд авто замаар 336 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг зэсийн баяжмал экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс 586.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 25 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,521.9 тонн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мянган тонныг экспортод гаргажээ.
Төв банк оны эхнээс тавдугаар сарын 26-ны байдлаар 5,691.9 кг алт худалдан авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )