БАЯНХОНГОР: Төв зам дагуу гэрэлтүүлэг хийгдэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Онцгой байдлын газрын уулзвараас Аюулгүйн тойрог хүртэл замын хоёр талаар шинээр гэрэлтүүлэг хийгдэж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлнэ. Аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар төв зам дагуух гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхээр болсон билээ. Тэгвэл энэхүү ажлыг Баянхонгор Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ, Баянхонгор Эрчим Хүч ХХК -ний Инженер техникийн ажилчид хамтран төв зам дагуу гэрэлтүүлгийг стандарт нормын дагуу байрлуулах ажлыг хийж эхлээд байна.

Бэлтгэл ажлыг хангаж гэрлийн шонд туузан гэрлийг байрлуулах, гэрэлтүүлгийн ажлын шонгийн нүхийг ухуулах зэрэг ажлуудыг Баянхонгор Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ажилчид хариуцан ажиллалаа.

Харин гэрэлтүүлгийн шонгийн толгойн лед гэрлүүдийг холбож, гэрлийн тэжээлийг холбох ажлыг "Баянхонгор - Эрчим Хүч" ХХК хариуцан ажиллах юм. Шинээр хийж буй тус гэрэл нь эрчим хүч бага зарцуулдаг, авто зам болон явган зам руу харсан гэрэлтүүлэг сайтай зэрэг олон давуу талтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top