"Дархан бэр", "Ачлалт эх" батламжийг 95-195 мянгаар олгодог

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

"Элэг бүтэн Монгол айл" ТББ-аас "Дархан бэр", "Хатан бэр", "Ачлалт эх" шагнал гардуулах бүртгэл эхлүүлжээ. 

Ингэхдээ гурав болон түүнээс дээш  хүү төрүүлсэн эхэд “Дархан бэр” одонг батламжийн хамт, гурав болон түүнээс дээш  охин төрүүлж, өсгөсөн эхэд “Хатан бэр” одонг  батламжийн хамт, ээждээ “Ачлалт эх” медаль авч өгөх хүсэлтэй бол тус тус хураамж төлөөд, авч өгөх боломжтой аж.

Сануулахад, энэхүү шагналыг иргэдийн өөрсдийнх нь хүсэлт дээр тулгуурлан олгодог бөгөөд уг одонг гэр бүл, хамаатан садан, худ ураг, үр хүүхдүүд нь тодорхой төлбөр төлж, эмэгтэйчүүд, ээжүүддээ өгөх боломжтой гэж тайлбарлав.

Энэ талаар тус ТББ-ын менежертэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Манайх үйл ажиллагаагаа явуулаад, дөрвөн жил болж байна. Үнэ, мөнгөний хувьд хоёр янзын тарифтай. Тавдугаар сарын 28-нд зохион байгуулагдах Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хүсэлтэй бол 195 мянган төгрөг тушаана. Харин энэ арга хэмжээнд оролцохгүй, гэр бүлийн хэмжээнд өөрсдөө олгоно гэвэл 95 мянган төгрөг тушаана. Шагналын тоо хязгаартай. Одоогоор ачаалал ихтэй байна.

Бид энэ шагналыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олгодог” гэлээ.
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.54) 2025 оны 03 сарын 13

За зөйоаа балайгууд минь, эргүү гаруулыг ашиглаж мөнгө хийлэг дээрэмчид

1  |  0
эх хүн(202.9.41.5) 2025 оны 03 сарын 13

Үр хүүхдээ хүйсээр ялгаварласан хууль зөрчсөн үйлдлээ зогсоогооч.

2  |  0
Zochin(217.41.34.23) 2025 оны 03 сарын 13

Iim teneg yumand humuus huurtaj munguu tuldug uye ungursun. Teneg humuus l munguu uren baij ene algyn chinee tumuriig avdag baih daa.

1  |  0
.(176.234.11.134) 2025 оны 03 сарын 13

Хэнд хэрэгтэй юм бол оо.мөнгө төлөн барин....

1  |  0
Jj(98.204.176.20) 2025 оны 03 сарын 13

Avgaidaa avch ogno oo.yagaad ugui gej hun bayrlah gej tordog bizdee

4  |  0
zochin(66.181.166.134) 2025 оны 03 сарын 13

Энэ балай юмаа болиоч.Элдэв цол хэргэм чимэг зүүлт төмөр хэнд хэрэгтэй вэ.ачаалал ихтэй байна гэчжээ бас

2  |  0
иргэн(43.242.242.59) 2025 оны 03 сарын 13

ёоо, одоо энэ элдэв цол гуншин өгдөгөө болиоч ээ

1  |  0
bi (202.21.96.212) 2025 оны 03 сарын 13

Baavgai geed ene hereggui medeelel taraagch bas heden huviig ni naadag baih daa...... \n

1  |  0
bi (202.21.96.212) 2025 оны 03 сарын 13

Eejee achlalgui gej hen heleed baigaan buh eejuud l achlaltai, Darhan ber ene ter ugaasaa oilgpmjtoi bitgii ene mungu ugaagch nart ingej munguu ugch bai gej l humuust helmeer baigaa yum. Ene hogoor yadag bainaa. Amar argaar mungu oloh gesen iim nohdod bitgii hool beltgej baigaarai. Ah duu naraa.....

2  |  0
Zochin(77.205.46.240) 2025 оны 03 сарын 13

Ene ix olon odon medal yanz buriin tsol xergem xend xeregtei yum be Edgeer zuiliig xurtseneer ard tumnii axui amidral saijirdag bol ix sain baina xaramsaltai ni edgeer xergem zereg odon temdegnii ur ashig garsangui

1  |  0
Zochin(202.9.46.17) 2025 оны 03 сарын 13

Bid yagad hereggyi tumur tsaas eldev utaggyi tsol gunshind tegtlee durlaad,huluu huglah geed gyideg bgiin bee ??utaggyi yum..uur iim oron bhgyi dee

1  |  0
Close menu