BE STRONG | Үнэн ба худалын картын үнэ цэн өсөж, өрсөлдөөн ШИРҮҮСЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Be strong” реалити шоуны хагас финаль дөхөх тусам үнэн, худлын картын үнэ цэн өсөж өрсөлдөөн ширүүссэн. Оролцогчид мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр сэтгэлзүйгээ эмчилж, гадаад байдлаа ч өөрчилж, сэтгэлгээний хүлээсээ тайлж эхлэсэн. Галтай тулах дараагийн шинэ алхамаа хийж буй тэдний ширүүн өрсөлдөөнийг харуулах шинэ дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болох болно. 

Оролцогч Д.Гантулга дунд насны эрчүүдийн төлөөлөл болж Be strong шоунд сонгогдсон. УИХ-ын гишүүн асан гэдгээр олон нийтэд танигдсан Д.Гантулга энэхүү шоунд хэний ч өмнө яриагүй үнэнээ хэлж, албан тушаалтны бус хувь хүний дүрээр оролцож буй нэгэн. Тэр энэ удаад өөрийнхөө ямар талыг харуулах бол? 

 

 

Оролцогчид өмнөх зургаан дургаарт амаргүй гэх үгийг хойш тавьж, он цагийн хэлхээс дундах дурсамж, дурьдатгалаас хүссэн, хүсээгүй дүрүүд, мэдрэмжээ эргэн санаж, мэргэжлийн багш, зөвлөхүүдийн тусламжтайгаар хязгаараа давж, өөртэйгөө нүүр тулсан. 

Тэд энэ удаагийн дугаарт дотоод галаа асаах шинэ алхмаа эхлүүлж, эрүүл хэв маяг бүрдүүлэх дадлаа хэвшүүлж, өөрийн нөөц боломжоо илүү тодотгоно.  

 

 

Мөн биеийн бүх булчингаа ажиллуулж, хурд, орон зайн баримжаа, өрсөлдөгчийнхөө сул талыг мэдэрч нэг секундэд шийдвэр гаргаж чадсан нь хожих шинэ сорилтой нүүр тулах болно. Хагас финаль дөхөх тусам үнэн, худлын картын үнэ цэн өсөж, хариуцлага нэмэгдэж өрсөлдөөн нэмэгдсээр байна. Учир нь хар болон цагаан карт тэдний шоуг орхих, басхүү ялалтад нэг алхам ойртох эсэхийг дэнслэх юм. 

Цор ганц ялагч 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашины эзэн болох “Be strong” реалити шоуны ширүүн өрсөлдөөн гарах долоо дахь дугаарыг өнөөдөр орой 20:30 цагаас TV8 телевизээр хүлээн авч үзээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top