УИХ-ын 4 гишүүнийг түдгэлзүүлэн шалгах саналыг дахин хүргүүлнэ 

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ дахин УИХ-ын даргад хүргүүлэхээр болжээ. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдал шударга ёсыг алдагдуулж болохгүй" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Russel(154.66.132.133) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85

1  |  0
MGL(66.181.183.213) 2025 оны 03 сарын 13

Авахгүй бол ард түмнийг оролцуул

1  |  0
.(64.119.25.228) 2025 оны 03 сарын 13

Ардын нам авилгатай тэмцэж чадахгүй, дотроосоо өтсөн гэдгээ батлаж байна

2  |  0
Top