Балетын үндэсний сургуулийн сурагчид "Нойрссон гүнж" балетыг тавина

2022 оны 04 сарын 30

Монголын Балетын Үндэсний Сургуулийн 2022 оны "Хаврын баяр" тавдугаар сарын 10-нд 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд тоглогдоход бэлэн боллоо.

Жил бүрийн тайлан тоглолтод хүүхдийн хөтөлбөрийн хамгийн бяцхан Гараас гарт 1 /2 нас/ ангийн хүүхдүүдээс эхлэн сонгодог балетын хөтөлбөрийн дунд шат 3, өсвөр, насанд хүрэгчдийн ангийн бүх сурагчид оролцоно.

Тоглолтын хөтөлбөр П.И.Чайковскийн "Нойрссон гүнж" балетын пролог болон сурагчдын гала тоглолтоос бүрдэж эцэг эхчүүддээ бэлэг барих гэж байна.

Энэ жилийн "Хаврын баяр"-ын онцлог бол сурагчид "Нойрссон гүнж" балетыг тавьж эхэлж байгаа явдал бөгөөд УДБЭТ-ын жүжигчид, СУИС-ийн оюутнууд сурагчдын маань хүч хөдөлмөр, сэтгэлийг үнэлэн урилгаар хамтран тоглоно. 

Жич: Хаврын баярын тасалбарыг эцэг эхчүүд мягмар гарагаас бусад өдөр тус сургуулийн оффисоос захиалах боломжтой.

Утас: 77070808

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top