“Монгол ардын суут” түүхэн баримтат драмын жүжиг тавигдана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Энэ сарын 8, 15-ны өдрүүдэд 19:00 цагаас Улсын Хүүхэлдэйн театрын шилдгийн шилдэг бүтээл, Гэгээн МУЗА Олон Улсын наадмын “Шилдэг найруулагч” шагналт, МУСГЗ Ц.Хулангийн зохиол, Найруулагч МУУГЗ Б.Баатарын “Монгол ардын суут” түүхэн баримтат драмын жүжиг тоглогдох аж.

Энэхүү уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм.

Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top