ШУУРХАЙ: Хятадад 133 зорчигчтой онгоц осолджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Хятадын өмнөд хэсэгт “China Eastern Airlines” компанийн 133 зорчигчтой “Боинг 737” онгоц осолдсон тухай Хятадын төв телевиз мэдээлжээ.

Хохирогчдын талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна.

Осол Гуанши-Жуангийн өөртөө засах орны Үжоу хотын Тэн хошуунд уулархаг бүсэд гарчээ. Ослын газар түймэр дэгдэж, аврагчдын илгээжээ.

“China Eastern Airlines” компани тус онгоцыг 2015 оноос хойш ашиглаж байжээ.

Онгоц Күньмин хотоос орон нутгийн цагаар 13:15 цагт хөөрч, Гуанжоу хотын чиглэлд нисэж байжээ. 14:20 цаг орчим Үжоу хот орчим онгоц өндрөө огцом алдаж, хурдаа хасаж эхэлсний дараа радараас алга болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(218.235.90.153) 2022 оны 03 сарын 21

Um maani badmii hum....

0  |  0
Top