Jeju Air компанийн осолдсон онгоцны хөдөлгүүрт өд олджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 17

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Муан нисэх онгоцны буудалд осолдсон БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Jeju Air” компанийн онгоцны хөдөлгүүрт шувууны өд олжээ.

Шувууны өд онгоцны хоёр талын хөдөлгүүрт хоёуланд нь олдсон байна. Ингэснээр тус онгоц шувуудтай мөргөлдсөний улмаас хөдөлгүүр гэмтэж осолдсон гэх хувилбарын магадлал нэмэгдэж байна. Үүний улмаас мөн цахилгааны тэжээлд гэмтэл гарсан гэж таамаглаж байна.

Ослын шалтгааныг тогтоох хороо шувуудын өдийг биологийн хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлээд байна. Тус хүрээлэн осолтой холбоотой нийт 17 сорьц, дээжийг шинжлээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top