Дэлхийн сонгодог бүтээлүүдийг “CHAMBER MUSIC” тоглолтоор толилуулна

2022 оны 03 сарын 16

Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид сонгодог урлаг үзэгч, сонсогчдодоо зориулсан “CHAMBER MUSIC” цөөхүүл хөгжмийн тоглолтоо 2022 оны гуравдугаар сарын 19-ний 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд хүргэхэд бэлэн боллоо.

Энэхүү тоглолтод алдарт В.А.Мозарт, Р.Штраус, Ж.Ф.Хендел, И.Стравинский зэрэг хөгжмийн зохиолчдын цөөхүүл хэлбэрийн хөгжмийн бүтээлүүдийг түүвэрлэн хүргэхээр бэлтгээд байгаа юм. 

Тоглолтод:

Улсын Филармонийн цөөхүүл найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш/СТА/ нар оролцоно. 

Сонгодог хөгжим эгшиглэх үдэш эрхэм таныг хүндэтгэн урьж байна. 

 

Тасалбарыг: Улсын Филармонийн билетийн касс болон Ticket.mn https://ticket.mn/event/date/3217/ сайтаас худалдан авах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8005-7575 дугаараас лавлана уу. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top