Хэнтий, Сүхбаатар аймгуудад шаардлагатай машин, механизм хүлээлгэн өглөө

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд Хэнтий, Сүхбаатар аймгуудын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт шаардлагатай машин механизмыг хүлээлгэн өглөө.

Машин, механизмын тусламжтайгаар инженерийн дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдоогүй аж ахуй нэгж, айл өрхүүдийн бохир усыг соруулж авах, бохир усны шугам сүлжээг цэвэрлэх, НАА-н ашиглагч компаниуд газар шорооны шугам сүлжээний засвар үйлчилгээг хурдан хугацаанд явуулах боломжтой бүрдэж байна. Мөн гүйцэтгэгч байгууллага нь төслийн удирдах нэгжтэй хамтран ашиглагч компаниудын нийт 60 гаруй ажилчдыг хөдөлмөр аюулгүй байдал болон техник ашиглалтын сургалтад хамруулан сертификат олголоо.

Эх сурвалж: Барилга хот, байгуулалтын яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top