Найруулагч М.Батболдыг Ф.М.Достоевскийн медалиар шагнана

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг ОРОСЫН АГУУ ИХ ЗОХИОЛЧ Ф.М.ДОСТОЕВСКИЙ 200 ЖИЛ хэмээх медалиар шагнахаар болжээ.

ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М.Достоевский 1821-2021” хэмээх энэхүү медалийг улс орондоо Ф.М.Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж буй.

Найруулагч М.Батболд Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан романаас нь сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийг найруулан тавьж, үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ.

“Гэм зэм” жүжиг гуравдугаар сарын 27-ныг хүртэл Улаанбаатар дахь “Русский Дом” буюу РЦНК-гийн тайзнаа тоглогдож байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top