Хүүхэлдэйн театр УРАН БҮТЭЭЛЭЭ толилуулж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Хүүхэлдэйн театрын хамт олон хэвийн үйл ажиллагаанд шилжиж үзэгч, хүүхэд багачуудтай уран бүтээлийн тоглолтоор эргэн уулзахад бэлэн болжээ.

Та бүхэндээ гуравдугаар сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
 


Энэ амралтын өдрүүдэд Н.Мандалын зохиол "Миний хөөрхөн шүдний аялал" хүүхэлдэйн жүжгийг толилуулах ба гуравдугаар сарын 05-ны 11:00, 06-ны 11:00, 13:00 цагаас тус тус тоглох аж.

“Миний хөөрхөн шүдний аялал" хүүхэлдэйн жүжиг нь 4-13 насны хүүхэд үзэхэд тохиромжтой. Жүжигт бага насны хүүхдүүд шүдээ хамгаалахын тулд оо сойзтой нөхөрлөхийн ач тус, шүд хорхойтох өвчин юунаас болж үүсдэг тухай өгүүлэх болно.

Үргэлжлэх хугацаа: 50 минут

******************************

Хүүхэлдэйн театрт жүжиг үзэх тасалбарыг www.puppet.mn веб сайтаар захиалж авах боломжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top