Хуурамч бүтээгдэхүүн сурталчилсан бүсгүйн КАРЬЕР ТӨГСӨВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

"Netflix"-ийн супер хит реалити шоуны нэг болох "Single's inferno"-д оролцож, нэр хүндээ хормын дотор өсгөж чадсан юүтүбэр бүсгүй Сун Жи А сүүлийн үед багагүй дуулиан дэгдээгээд буй.

Тэрбээр өөрийн брэндийг бий болгох мөрөөдөлтэй явдгаа хэлж байсан удаатай. Гэсэн ч хуурамч бүтээгдэхүүнээр сурталчилгаа хийдэг болох нь тогтоогдсон бөгөөд түүний нэр хүнд гэнэт өссөн шигээ гэнэт унав. 

Үүнээс үүдэн шүүмжлэлд ихээр өртсөн Сун Жи А өөрийн инстаграм болон юүтүб хуудсан дахь бүх бичлэг болон зургаа хувийн тохиргоо дээр тааруулжээ. Гол асуудал нь тэр брэндийн бүтээгдэхүүн сурталчилж байгаа ч сурталчилгаа хийх үедээ хулхи бүтээгдэхүүнүүд ашиглаж байсан аж. Энэ тухайгаа Сун Жи А "Хүн бүхний санааг зовоосондоо уучлалт хүсэж байна. Хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхтэй холбоотой асуудлыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Би илүү анхааралтай байх ёстой байж. Хуурамч бүтээгдэхүүн сурталчилж, тухайн брэндийн нэр хүндийг унагаан, үнэ цэнийг үгүй хийлээ. Цаашлаад надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг алдаж, урмыг хугалсандаа харамсаж байна. Эхлээд би тэдгээр зүйлсийг надад таалагдсан болохоор нь авдаг байсан. Хүмүүст ч их таалагдаж байсан учраас би зогсож чадаагүй. Үүнээс болоод буруу үйлдэлдээ автчихсан байсан. Зөвхөн олон нийтэд юу үзүүлэх вэ гэдэг дээр төвлөрч, бусдыг нь анзаарахаа больчихсон байсан. 

Би өдөр бүр өөрийнхөө хийсэн зүйлд гэмшиж байгаа. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, хийсэн зүйлдээ гэмшиж байна. Намайг уучлаарай. Бүх зүйл миний буруу болохоор гэр бүлийг минь бүү шүүмжлээрэй гэж хүсэж байна. Намайг үнэхээр уучлаарай" хэмээсэн байна. 

Түүний инстаграмын нэг пост хэдэн сая воноор үнэлэгддэг байсан. Олон нийт түүнийг алтан халбага зууж төрсөн азтай бүсгүй хэмээдэг байсан ч энэхүү дүр төрх нь нэг л өдөр өөрчлөгдөж, хуурмаг нэгэн болж, карьераа төгсгөж ч мэдэхээр болжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2025 оны 03 сарын 13

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

1  |  0
Close menu