Нарнаас Том А ПОДКАСТ | Н.Ганбилэг | Тусгаар Тогтнолын Үнэ Цэн

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

#НАРНААС ТОМ А PODCAST

Тусгаар тогтнолын үнэ цэн хэмээх ойлголтыг 21 настай оюутан залуугийн өнцгөөс хүргэхийг зорьсон подкастыг эрхэм сонсогч та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна.

Та бүхэн манай подкастаас

Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх нь дундад зууны үед эрх мэдэл булаалцалдаж, манж-хятадын хаад ноёдын амлалт, хээл хахуульд автсан монголын хаан, хутагт, ноёдуудын өөр хоорондын хямралдааны үр дүнд тулгар төрийн тусгаар тогтнолоо Манж Чин улсад алдсан үеэс эхлэлтэй. ХХ зууны эхээр үндэсний ухамсрын сэргэлтийн үр дүнд Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улсыг байгуулан тулгар төрийнхөө тусгаар тогтнолыг хөрш Орос Хятад улсууд болон гадаадын улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө Монголын үе үеийн эх орончдын явуулсан урт хугацааны тэмцэл юм. 

Эрх чөлөөгүй нийгэмд шүүмжлэх битгий хэл инээхийг хүртэл дарга, удирдагч нар шийддэг тодхон жишээг бид Хойд Солонгосын одоогийн цаг үеийн байдлаас харж байна. Төрийн их удирдагчийн гашуудлаас шалтгаалан нийт ард иргэдээрээ, заяагдмал эрхээрээ хүртэл хохирч байгаагийн тод илрэл. Аливаа зүйлсэд гарц гаргалгааг илэрхийлэхгүй, тодорхой баримт, өөрийн үзэл бодолгүй шүүмжилж миний амьдралын болохгүй байгаа бүхий л зүйлсэд хэн нэгэн эсвэл үргэлжид төр буруутай гэх бодлоо авч хаяхгүй л бол асар их үнээр олж авсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бид цаашид өөрсдийн гараар үгүй хийх вий хэмээн эмзэглэж байна. Шүүжлэлийг хэн ч хийж, хэлж чадна. Иймийн учир энэхүү подкастыг сонсож байгаа хэн бүхэнд асуудал бүрдээ бусдад буруугаа тохох бус өөрийн бодит оролцоотой байж Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Оюун санаа, ёс зүйн дайжилтад бидний үеийн залуус хэт их өртсөн мэт санагддаг. Бэлэнчлэх сэтгэлгээнээс авхуулаад хийж, бүтээж буй зүйлсдээ зовинохгүй энэ нийгмийн болохгүй, бүтэхгүй бүхэнд л анхаарлаа хандуулж, өөрөө бий болгох нь байтугай бусдын бүтээснийг нурааж суух нь тааламжтай санагддаг хэсэг бүлэг үе үүссэн байна. Тэгтэл бидний одоогийн оршин буй энэ нийгмийг бий болгохын тулд ямар их золиос гарсанг бид түүхийн шаргал хуудсуудаас харах боломжтой.

Гэхдээ бид илүү гэрэлтэй ирээдүйг хүсдэг. Тэр гайхалтай гэрэлт ирээдүйг бий болгохын тулд бид өөрсдийн бодит оролцоотой, шинжлэх ухаанд тулгуурласан, өөрсдийн үнэт зүйл, зарчимтай, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байх шаардлагатай. Гол гаргалгаа нь бидний бодит оролцоо. Өөрөө оролцоогүй байж хэн нэгэнд буруугаа тохох эрх бидэнд үгүй.

Миний хувьд иргэн ба төр салшгүй холбоотой гэж боддог. Эрх мэдэл, ажил үүргийн хувьд нэгэн шугамд огтлолцсоноор эв нэгдэлтэй, төрт ёсоо дээдлэх ухамсар иргэн бүрд бий болох учиртай. Гэвч хамгийн муу зүйлийг төртэй үргэлж холбож буйн шалтгааныг харвал нийгмийн байгууллын өөрчлөлтийн явцад ард иргэддээ үйлчлэх төрийн үндсэн зарчим задарч, төрийн дунд, доод шатанд ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал газар авч чадваргүй алба хаагч болон хүнд суртал, ёс зүйгүй байдал гэж харж бас болно. Үүнээс шалтгаалан төр иргэний хоорондын зай, уялдаа хамаарал тэнгэр газар мэт холдсоор байна. Харин энэхүү төр иргэнийг холбох төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албыг төгөлдөржүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулдаг байх шаардлагатай хуулийг боловсруулж ёс зүйг хуульчилж байгаа нь хүчирхэг төрийг бий болгох алхам гэж харж байна.

Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр төр цэгцрэн, засаглал тогтворжиж, шударга ёс тогтох эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдсан гэж бид харж болно.

Ёс зүй гэдэг зүйл зөвхөн төрд алдагдсан бус иргэд, залуус бидний дунд мөн алдагсан. Хэт их даяаршилд аугаа түүх, өвөг дээдэс, төрт ёсны бахархах үнэт зүйлсээ бид бага багаар, алхам алхмаар үгүй хийсээр байна. Энэ нь бидний мөн чанартаа ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйл алдагдаж амин хувиа хичээх үзэл нэмэгдэж эцэстээ Монгол хүн Монгол хүндээ итгэх итгэл алдарсан. Нэгэн хөгжилтэй ч гэмээр эсвэл эмзэглүүштэй ч гэмээр зүйлийг хуваалцахад бага ангийн хүүхдүүд CU-ээс мэндлэх ёсонд суралцаж байна гэх. Нөгөө талаас нь хараад үзвэл мэндлэх ёсоо хүртэл умартаж байгааг хоосон шүүмжлэх бус түүнд бодитоор зөв зүйлд залуучууд бид үлгэрлэх шаардлагатай. Ёс зүйгээр засах боломжтой тул ёс зүйн хуульчлал байх шаардалгатай. Хуульчлал гэх зүйлийг асар том зүйл гэж харалгүйгээр бидний өөрсдөө бодит оролцоотойгоор үлгэрлэн хийж чадах зүйл.

Залуу нас гэдэг хамгийн сайхан нь гэж бид олон хүнээс сонсож байсан. Залуу нас бол далавч. Гэхдээ бид далавчтай байж нисэж чадахгүй бол гунигтай. Үнэ цэн гэдэг зүйл яг үүнтэй ижил. Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, үндсэн хууль, ёс зүйг цаашид бахархалтайгаар өвлөн авч явах үүрэг залуучууд бидэнд ноогдож байна. Энэхүү подкастын төгсгөлд сонсогч танаас асуух асуулт байна. ТА ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН БЭ?

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.175) 2023 оны 03 сарын 01

” Tusgaar Togtnol ” gej yu bolohiig oilgohgui zubhun ideh,umsuh,zuuh gej oilgodog bertegchid baidag um bn.\nManj -hyatadin darlal talhind 300 jil zobj 450”000 hurehgui bolj buh erchudiug ni lam bolgoj usultgui ubchind barigdan Tusgaar togtnoloo aldsan Eh orniig min Ahmad ue chin tsus hulsuuruu abran hamgaalj Delhi dahjnd tunhaglan Mongol ulsaa Negdsen UB - d elsuulj chadsan ni bilee...Ahmad yeiinhnii bii bolgoj chadsan T.T iig zaluus ni hamgaalan abch yabah uchirtai. Podkast aaraa Zaluus Eh orondoo hiij buteeh uchirtaug oilguulah gej hicheej buiGanbilegtee Bayarlalaaa.Tubdiig l hartsgaa!

0  |  0
Zochin(86.111.136.175) 2023 оны 03 сарын 01

Mongoliig min Huuligui zadgairuulj min abch boloh um buriig abaad ideed uugaad bai gej oilgoj Eh oronoo uhah nj uhaj gadagsh zuuj bugd hukgaich bolson bn.Teged buh buruug Tur luu chihsenii uchir ni Hamgin tom hulgaivh nar Eh ornii hamag bayalgiig Gadnihand ugsun ”Ouy- Tolgoi ” bailaa...Uuniig hiisen huumus Sauhanbileg,Elbegdorj Erdenetiin 49

0  |  0
Гөсл(66.181.187.196) 2023 оны 01 сарын 31

Тусгаар тогтнол гэдэгийг чинь жинхнээсээ өмсөж зүүж идэж ууж яаж л бол яаж хэрэглэж болно харин байхгүй бол хоол идсэнч хоол болохгүй хувцас байвч нүцгэн мэт дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байдаг юм үсгүй болхоос гахай минь\n

0  |  0
Үнэн(202.9.46.175) 2023 оны 03 сарын 01

Тусаар тогтнолыг идэхүү өмсөхүү монгол тусгаар байгаад хөгжсөнгүй ....өвөр монгол шиг байсан бол ард иргэд нь идэх хоол өмсөх хувцастай л байх байлаа

0  |  2
Иргэн(202.9.47.15) 2023 оны 03 сарын 01

МАШ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС , ХҮЧ ЧАРИАЙЛТ, МАШ ИХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ОЛДСОН ТУСГААР ТОГТНОСОН УЛСЫГ , ӨНӨӨГИЙН ҮЕИЙНХЭН ( 40, 50, 60 НАСТНУУД ) САМРААД ХАЯЧИХЛАА , НЭГ ХЭСЭГ НЬ ХУЛГАЙ ЛУВАР ХИЙЖ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ЗАРЖ БАЙХАД НӨГӨӨ ХЭСЭГ НЬ МЭДСЭНЧ МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ ЦАРАЙЛЖ , ХУВИА ХИЧЭЭЖ БЭРТЭГЧИН ЗАН ГАРГАЖ ӨНГӨРЛӨӨ, ТИЙМ БОЛОХООР ӨНӨӨГИЙН ҮЕИЙНХЭН , УРД ҮЕИЙНХЭН БОЛОН , ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Top